Бидний амлалт
Гишүүн, оролцогч, удирдагч бид нас, биеийн хэмжээ, ил болон далд хөгжлийн бэрхшээл, угсаа гарал, хүйсийн онцлог, жендэрийн баримжаа ба илэрхийлэл, туршлага, боловсрол, нийгэм эдийн засгийн байдал, иргэний харьяалал, гадаад төрх, арьс өнгө, шашин, бэлгийн баримжаа ба чиг хандлагаас үл хамааран хүн бүрийг дарамтгүй орчинд оролцуулахыг амлаж байна.
Бидний хэм хэмжээ
Хамт олонд эерэг орчин бүрдүүлэх зан үйлийн жишээ:
- Бусдыг ойлгон хүндэтгэж, эелдэг хандах
- Өөр өөр санал, үзэл бодол, туршлагыг хүндэтгэх
- Бүтээлч санал зөвлөгөө өгч, бусдын зөвлөгөөг хүндэтгэлтэй хүлээн авах
- Алдааныхаа хариуцлагыг хүлээж, өртсөн хүмүүсээс уучлал хүсэж, туршлагаасаа суралцах
- Зөвхөн хувь хүний бус, нийт хамт олны эрх ашгийг бодолцох
Хэрэгжилтийг хангах үүрэг
Хамт олны удирдлага зөвшөөрөгдөх зан үйлийн хэм хэмжээг тодорхой болгож, мөрдүүлэх үүрэгтэй. Зохисгүй, заналхийлсэн, доромжилсон эсвэл хохирол учруулсан гэж үзсэн үйлдэлд тохирсон, шударга залруулах арга хэмжээ авна.