mn_ub() нийслэлийн хил, mn_ub_districts()
есөн дүүрэг, mn_khoroos() 204 хороог авна. Бүгд багцад
багтсан.
library(mongolmaps)
options(mongolmaps.lang = "mn")
library(ggplot2)Есөн дүүргийг харуулах
districts <- mn_ub_districts()
mn_map(districts, fill = name, label = TRUE,
title = "Улаанбаатарын есөн дүүрэг") +
guides(fill = "none")
Багануур, Багахангай нь хотын үндсэн хэсгээс зайтай. Тэдгээрийг
тусдаа хэсэгт зурвал үндсэн хот том харагдана. Энэ жишээнд patchwork
хэрэгтэй: install.packages("patchwork").

Хэсэг бүр өөр газарзүйн масштабтай. Дүүргүүдийн хоорондох зайг харьцуулахдаа эхний зургийг ашиглана.
Төвийн хороодыг сонгох
Дүүргийн нэр эсвэл "BZD", "SBD",
"KhUD" зэрэг товчлол хэрэглэнэ. Кирилл нэр, товчлолыг мөн
танина.
central <- mn_khoroos(district = c("Bayangol", "Sukhbaatar", "Chingeltei"))
central$district <- districts$name[match(central$parent_pcode, districts$pcode)]
mn_map(central, fill = district, title = "Төвийн гурван дүүргийн хороод") +
labs(fill = "Дүүрэг")
Хорооны дугаар дүүрэг бүрт давтагдана. Дугаарыг харагдахуйц
тэмдэглэхийн тулд нэг дүүргийг сонгоод label = TRUE
хэрэглэнэ.
mn_map(mn_khoroos(district = "Sukhbaatar"), label = TRUE,
title = "Сүхбаатар дүүрэг: хорооны дугаар")
Нэг хороо хайхдаа дүүргийг нь хамт өгнө:
mn_match("15-r khoroo", level = "bag", within = "Bayangol")
#> [1] "MN110779"Хүн амын өгөгдөл холбох
Багцын ҮСХ-ны жишээ хүснэгтэд 2015, 2020, 2025 оны жилийн дундаж хүн
ам бий. Нэг оноо сонгоод Region кодоор холбоно. Багцын
кодын системд хороод level = "bag" түвшинд орно.
pop <- mn_example_population[mn_example_population$Year == 2025, ]
khoroo_pop <- mn_join(pop, by = "Region", level = "bag", within = "Ulaanbaatar")
central_pop <- khoroo_pop[khoroo_pop$parent_pcode %in% central$parent_pcode, ]
mn_map(central_pop, fill = value / area_km2, trans = "log10",
title = "Хүн амын нягтрал, 2025") +
labs(fill = "Хүн/км²", subtitle = "Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй")
Логарифмын өнгөний хуваарь нь нягтралын өргөн хүрээний ялгааг харуулна. Саарал нь утга байхгүйг илэрхийлнэ; хүн ам тэг гэсэн үг биш.
Интерактив зураг
leaflet-ийг нэг удаа суулгана:
install.packages("leaflet"). Хулганаа аваачвал нэр, дарвал
дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Суурь зургийн тайлд интернет хэрэгтэй.
mn_leaflet(central_pop, fill = value)Интерактив зураг багцын вебсайтад харагдана. Ижил кодыг R-д ажиллуулбал Viewer эсвэл хөтөч дээр нээгдэнэ.
Хил заагийн хязгаарлалт
Хорооны дүрсийг khoroo-map төслөөс авсан бөгөөд анхны мэдээллийн эх
сурвалж нь тодорхойгүй. Иймээс албан бус гэж үзнэ. Багц
тэдгээрийг нийслэлийн албан ёсны гадна хилд тааруулж, хороодыг нэгтгэн
дүүргийн дүрс үүсгэдэг. Давхаргууд таарч байгаа нь хууль ёсны хил, хүчин
төгөлдөр огноог батлахгүй. ?mn_khoroos-оос дэлгэрэнгүйг
үзнэ үү.